• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Б.Сэргэлэнбаатар: Нисдэг тэргээр иргэдийн дээрээс Боов чихэр тарааж цацсан хэмээн гүтгэж байна

Б.Сэргэлэнбаатар: Нисдэг тэргээр иргэдийн дээрээс Боов чихэр тарааж цацсан хэмээн гүтгэж байна

Төв аймгийн Баяндэлгэр сумын ойн баяр наадмын үеэр нисдэг тэргээр иргэдийн дээрээс боов, чихэр цацсан бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Уг бичлэгтэй холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Төв аймгийн МАН-ын дарга Сэргэлэнбаатар нисдэг тэргээр ирж, иргэдийг доромжлон тохуурхлаа" гэх мэдээллийг түгээгээд буй.

Тэгвэл уг асуудалд Төв аймгийн МАН-ын дарга Б.Сэргэлэнбаатар албан ёсны мэдэгдэл хийж, огт үндэслэлгүй худал мэдээлэл хэмээн няцаалаа.

Тэрээр мэдэгдэлдээ:

"2026 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн намайг Төв аймгийн Баяндэлгэр сумын ойн баяр наадамд оролцсон, мөн нисдэг тэргээр иргэдийн дээрээс боов чихэр тарааж цацсан хэмээн гүтгэж, 'Төв аймгийн Монгол Ардын Намын дарга Сэргэлэнбаатар ард түмнээ доромжлон тохуурхлаа' гэх худал мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллага тарааж байна.

Миний бие 2026 оны 7 дугаар сарын 23-нд болсон Баяндэлгэр сумын наадамд оролцоогүй бөгөөд тухайн үед гэр бүлээрээ амарч байсан болно. Бодит эх сурвалжгүй худал мэдээлэл түгээхгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсье" гэжээ.