Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү Эрүүл мэндийн яамны холбогдох газар, нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний улирлын бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөөц, хүчин чадал болон салбар хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
Томуугийн улирлын бэлэн байдал:
Уулзалтаар өвчлөлийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, зорчигчдын эрүүл мэндийн тандалтыг сайжруулах, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах асуудлыг хэлэлцэв.
Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хамгаалах, томуугийн улирлын эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.



