• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Богдхан уулын Залаат, Хүрэл тогоот орчимд агаараас хортон шавж устгах тул 10-14 хоног алхахгүй байхыг зөвлөв

Богдхан уулын Залаат, Хүрэл тогоот орчимд агаараас хортон шавж устгах тул 10-14 хоног алхахгүй байхыг зөвлөв

Богдхан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсгийн нийт 2,000 га талбайд авиамикробиологийн аргаар агаараас тэмцэх ажлыг энэ сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн эрүүл мэндийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой ажил юм. Ой мод нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах үнэт баялаг билээ.

Хортон шавжийн голомт үүссэн байршлууд:

Сүүлийн үеийн судалгааны дүнгээр Богдхан уулын дархан цаазат газрын дараах амнуудад ойн хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрийн тархалт голомтлон үүссэн нь тогтоогджээ. Үүнд:

  • Залаат

  • Хүрхэрээ

  • Хүрэл тогоот

  • Бумбат

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар"-аас дээрх 2,000 га талбайд агаарын хөлөг ашиглан, зөвхөн тухайн хортон шавжид нөлөөлөх сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл цацаж байна.

⚠️ ИРГЭДЭД ЗӨРИУЛСАН АНХААРУУЛГА:

Ирэх 10-14 хоногийн хугацаанд ойд чөлөөт цагаа өнгөрөөх, ууланд алхах, спортоор хичээллэхгүй байхыг зөвлөж байна.

Түүнчлэн тухайн бүсэд зайлшгүй зорчиж буй иргэд, олон нийтийг холбогдох байгууллагын зөвлөмж, анхааруулгыг чанд мөрдөж, аюулгүй байдлаа хангахыг Ойн газраас анхаарууллаа.