Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт кесар хагалгааны үеэр гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байсан 31 настай эмэгтэй харамсалтайгаар эндсэн хэрэг гарчээТухайн эмэгтэй 9-р сарын 16-ны шөнө Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт кесороор төрөх хагалгааны явцад зүрхний хэм алдагдаж, хагалгааны дараа 03.00 цагийн орчим нас баржээ.
Энэ талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжанаас тодруулахад: “Эмнэлгийн зүгээс судас бөглөрсөн гэх тайлбарыг өгсөн.Улаанбаатар хотоос Шүүх шинжилгээний баг гарсан бөгөөд задлан шинжилгээний хариу гарсны дараа нөхцөл байдал тодорхой болно” гэв.



