Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт 28 ортой хавдрын төвийг нээсэн байна. Төвийн хөнгөвчлөх хими эмчилгээний тасагт хорт хавдар өвчнийг ялан дийлж эдгэрсэн үе үеийн ялагч нарт зориулан ялалтын хонх байршуулсан аж.
Уг хонхыг хавдрыг ялан дийлсэн даван туулагчид дуугаргадаг уламжлалтай болжээ. Өмнө нь 3 иргэн хонхыг дуугаргаж байсан бол дахин 5 иргэн хонхыг дуугаргалаа. Энэхүү хонх нь бусад хорт хавдартай иргэдэд урам зориг өгөх, уг өвчнийг эрт илрүүлж чадвал эдгэрдэг өвчин гэдгийг иргэдэд ойлгуулдаг давуу талтай юм.





