Байгальдаа эргэн очсон гурван бамбарууш

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын бүсэд 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нийт 42 хүрэн баавгай бүртгэгдээд байна. Судалгаа, ажиглалтын үеэр төөрсөн болон ядарч сульдсан гурван бамбаруушийг хамгаалалтад авч, байгальд нь эргүүлэн тавих арга хэмжээг амжилттай хэрэгжүүлжээ.

Тус цогцолборт газрын орчны бүсэд хамаарах Дорнод аймгийн Баян-Уул сумаас хоёр, Хэнтий аймгийн Норовлин сумаас нэг бамбаруушийг хамгаалалтын захиргаанд авчирсан юм. Мэргэжилтнүүд тэдэнд долоон хоногийн турш шаардлагатай арчилгаа, тэжээл үзүүлэн тэнхрүүлсний эцэст 9 дүгээр сарын 15-ны өдөр зэрлэг байгальд нь эсэн мэнд буцаан тавилаа.

May be an image of text

Баавгайн шилжилт хөдөлгөөн идэвхжиж буйтай холбогдуулан тухайн бүс нутгаар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа сайтар хангахыг уриалж байна. Хүрэн баавгайтай холбоотой содон ажиглалт, мэдээллийг Хамгаалалтын захиргааны 99777844, 88023035 дугаарын утсаар шуурхай дамжуулах боломжтой.