Оюу толгой компанийн баяжмалын экспортын цуваа хэвийн явж эхэллээ.
Оюутолгой ХК-ийн зэсийн баяжмалын экспортын замыг өчигдөр тэмцэгчид хаасан. Энэ зам хаагдсанаар долоо хоног тутамд 35 тэрбум төгрөгийн татварын орлого тасалдах, мөн 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй гэсэн эдийн засгийн тооцоолол бий. Тодруулбал 2025 онд “Оюу толгой” компани нийт 2.34 их наяд төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт төлжээ. Монгол Улсын эдийн засагт эргэлдэж буй 3 төгрөг тутмын нэг нь уул уурхайн салбараас орж ирж байна. Оюу толгой үйлдвэр нь өдөр бүр дунджаар 23 тэрбум төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шууд болон дам нөлөөгөөрөө эдийн засгийн 10 гаруй хувийг бүрдүүлж байна.





