• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Э.БАТШУГАР: Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна

Э.БАТШУГАР: Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна

Өнөөдөр Япон Улс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын дэмжлэгтэйгээр умайн хүзүүний хорт хавдрыг оношлох, эмчлэх орчин үеийн тоног төхөөрөмжийг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад албан ёсоор хүлээлгэн өгөв.

Умайн хүзүүний хорт хавдар нь урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношилж эмчлэх бүрэн боломжтой өвчин юм. Гэвч 2024 оны статистик мэдээллээр Монгол Улсад 521 эмэгтэй энэ өвчнөөр шинээр оношлогдож, 167 эмэгтэй цаг бусаар амь насаа алджээ.

Энэхүү харамсалтай тоон мэдээлэл нь өвдсөний дараа эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог үндэсний хэмжээнд бэхжүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

"Монгол эмэгтэй хүн урьдчилан сэргийлэх боломжтой өвчний улмаас амь насаа алдах ёсгүй. Бид иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, оношилгооны чадавхыг сайжруулахад анхаарч байна. Энэ үйлсэд бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй Япон Улс, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан болон нийт түнш байгууллагууддаа гүн талархал илэрхийлье" хэмээн онцоллоо.

Шинэ тоног төхөөрөмжүүдийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь оношлуулж, эрсдэлээс бууруулах бодит боломж бүрдэж байна.