• Нүүр
  • Мэдээний өрөө
  • УБ хотод 5 усны осолтой холбоотой дуудлага бүртгэгдэж, 36 том хүн 2 хүүхдийг аварчээ

УБ хотод 5 усны осолтой холбоотой дуудлага бүртгэгдэж, 36 том хүн 2 хүүхдийг аварчээ

Урин дулаан, амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор усны ослын дуудлага ихээр бүртгэгдэж байна. Тухайлбал өчигдөр УБ хотын хэмжээнд 5 усны осолтой холбоотой дуудлага бүртгэгдэж, 36 том хүн 2 хүүхдийг аварч, амь насыг нь авран хамгаалжээ. 

Голын усанд осолдсон: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр  хороо, Нисэхийн шинэ эцэс. /задгайд/Туул голд автомашин суусан гэх дуудлагыг 11:50 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн А /45 настай, эрэгтэй/, иргэн Б /45 настай, эмэгтэй/ нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол гатлах зорилгоор  "Toyota prius-20" загварын суудлын автомашинтай 2 иргэн, Туул голын усанд суусан байсныг ажиллан, автомашиныг аюулгүй газарт татан гаргасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Баянзүрхийн гүүр задгайд автомашинтай иргэд Туул голд суусан гэх дуудлагыг 13:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, Туул голын усанд иргэн А /27 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн  "Toyota Wish" загварын автомашинтай 3 том хүн, 2 хүүхэд, иргэн Е/54 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн "Toyota prius 41" загварын автомашинтай 4 том хүн, иргэн Б/23 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн  "Subaru impriza" загварын автомашинтай 2 том хүн, иргэн И /28 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн "Toyota prius 41" загварын автомашинтай 3 том хүн, иргэн Ц /36 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн "Toyota prius 41" загварын автомашинтай 2 том хүн, иргэн Ц /48 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн  "Toyota allion" загварын автомашинтай 1 том хүн буюу нийт том хүн-15, хүүхэд-2, 6 автомашиныг Туул голын уснаас аюулгүй газарт  ажиллан татан гаргасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар  хороо, Баянзүрх хайрхны үзүүр гэдэг газар автомашинтай иргэд Туул голд суусан гэх дуудлагыг 12:39 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход "Toyota crown" загварын автомашинтай иргэн Э /26 настай, эрэгтэй/, иргэн Э/35 настай эмэгтэй/ нар Туул голын усанд суусан байсныг  ажиллан, 2 иргэнийг аюулгүй газар тээвэрлэн, автомашиныг голоос аюулгүй газарт гаргаж, хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр  хороо, Баянзүрхийн гүүрний задгайд автомашинтай иргэд Туул голд суусан гэх дуудлагыг 17:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, Туул голын усанд иргэн Б /31 настай, эрэгтэй/-ийн эзэмшлийн "Mazda B" загварын автомашинтай том хүн-4, иргэн Г/39 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн "Toyota crown" загварын автомашинтай том хүн-4 буюу нийт том хүн-8, 2 автомашиныг 40 минут ажиллан аюулгүй газарт татан гаргаж хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 33 дугаар хороо, Даваатын даваа гэдэг газар автомашинтай иргэд голын усанд суусан гэх дуудлагыг 18:35 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн О /39 настай, эмэгтэй/-ийн эзэмшлийн  "Toyota land cruiser 80" загварын автомашин голын усанд суусан байдалтай дотор нь 4 том хүн, эргийн цаана Улсын дугааргүй "Газ 66" загварын автомашинтай 5 том хүн нийт 9 том хүнийг ажиллан иргэд болон автомашиныг аюулгүй газарт гаргасан.