Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхлэх хуваарьтай байсан ч гишүүдийн ирц хүрээгүй байна.
10:46 цагийн байдлаар хуралдааны ирц 21.4 хувь буюу хамтарсан хуралдаанд оролцох ёстой 56 гишүүнээс ердөө 12 гишүүн цагтаа бүртгүүлжээ. Хуралдааны танхимд ирсэн болон ирээгүй гишүүдийн мэдээллийг хэлэлцэх асуудлын хуваарьтай хамт хүргэж байна.
Цагтаа бүртгүүлсэн гишүүд (12 гишүүн):
-
09:38 – Энхнасан.Л
-
09:40 – Аубакир.Т
-
09:45 – Заяабал.Б
-
09:58 – Батболд.Р
-
10:03 – Батжаргал.Ж
-
10:04 – Энхбаяр.Ж
-
10:06 – Номин.Ч
-
10:12 – Бум-Очир.Д
-
10:17 – Наранбаяр.П
-
10:23 – Үүрийнтуяа.Д
-
10:42 – Ганхуяг.Х
-
10:45 – Наранбаатар.Н
Хуралдаанд хараахан ирээгүй байгаа гишүүд (44 гишүүн): Алдаржавхлан.Ж, Алтанхуяг.Н, Амгаланбаатар.О, Анар.Ч, Бадамсүрэн.М, Бат-Амгалан.Э, Батбаатар.Б, Батбаяр.Д, Батсуурь.Ж, Батсүмбэрэл.Н, Баясгалан.Ж, Болормаа.Х, Болормаа.Э, Булгантуяа.Х, Ганбаатар.Г, Ганбаатар.Ж, Ганбат.Д, Ганзориг.П, Гантөмөр.Л, Даваасүрэн.Ц, Жангабыл.Х (ГТ), Жаргалан.Б, Жаргалсайхан.Д, Лундэг.С, Мөнхбат.Ц, Мөнхбаясгалан.Л, Мөнхсоёл.Б, Мөнхтулга.П, Очирбат.Г, Оюун-Эрдэнэ.Л, Пүрэвдаваа.Д, Сайнзориг.П, Тулга.Б, Түвшин.Б, Тэмүүжин.Х, Тэмүүлэн.Г, Хосбаяр.Г, Цогтбаатар.Д, Цогтбаатар.Да, Чойжилсүрэн.Б, Шижир.Ө, Энхтүвшин.Д, Эрдэнэболд.С, Эрдэнэбүрэн.Р.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд:
-
ОУХБ-ын 81 дүгээр конвенц: Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/.
-
ОУХБ-ын 129 дүгээр конвенц: Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/.
-
Азийн хөгжлийн банкны санхүүжилт: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/.
Ийнхүү чухал хэлэлцээр болон Олон улсын конвенцуудыг соёрхон батлах асуудал гишүүдийн ирц хангалтгүй байгаагаас шалтгаалан цагтаа эхэлж чадалгүй хүлээгдэж байна.



