• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Б.Пүрэвдорж: Оюутолгойгоос орж ирэх хөрөнгийг НДС-д хуваарилж, ахмадуудын тэтгэврийг нэмэх боломжтой

Б.Пүрэвдорж: Оюутолгойгоос орж ирэх хөрөнгийг НДС-д хуваарилж, ахмадуудын тэтгэврийг нэмэх боломжтой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэтгэврийн асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх хэрэгтэйг санууллаа. Тэрээр:

"Нийгмийн даатгалын санг 10 орчим их наяд төгрөгөөр санхүүжүүлж, улсын төсвөөс татаас авдаг хэмжээг багасгах шаардлагатай байна. Ингэснээр ахмад настнуудын тэтгэврийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, тухайлбал доод хэмжээг 500 мянган төгрөг болгох боломжууд бий" гэв. Оюутолгой төслөөс орж ирж буй 3 их наяд төгрөгийн 2 их наядыг нь Нигмийн даатгалын санд 3-4 жилийн хугацаанд хуваарилах замаар хуримтлал үүсгэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.  Баялгийн сангийн мөнгийг иргэн бүрд бэлнээр тараах нь хөдөлмөр эрхлэх боломжтой залуу үеийнхэнд буруу дохио өгнө гэж үзэж байна. Харин ажиллах хүчнээс гарсан, ахмад настнуудынхаа тэтгэвэр, нийгмийн баталгааг нэг мөсөн шийдэх нь илүү оновчтой бөгөөд үр дүнтэй шийдэл болно гэдгийг онцоллоо.

Засгийн газрын байр суурь: Тэтгэврийн тогтолцоог илүү шударга, суурь зарчимд нийцүүлэн шинэчилнэ

Гишүүний гаргасан саналтай холбогдуулан ГБХНХ-ын сайд Т.Аубакир хариулт өгөхдөө, Засгийн газраас тэтгэврийн тогтолцоог илүү шударга, тогтвортой болгох чиглэлээр шинэчлэл хийхээр ажиллаж байгааг дурдлаа.

  • Илүү ажилласан нь илүү тэтгэвэр авах зарчим: Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлж, олон жил ажилласан иргэдийн хөдөлмөрийн үнэлэмж, эрмэлзлийг хуулиар хамгаалах ёстой. Шууд тэгшитгэн нэмэх нь цөөн жил ажилласан ба олон жил ажилласан иргэдийн хооронд бухимдал үүсгэж байгааг анхаарах хэрэгтэйг тайлбарлав.

  • Суурь тэтгэврийн ойлголт: Бага тэтгэвэр авч буй ахмадуудын орлогын баталгааг хангахад "суурь тэтгэвэр"-ийн тогтолцоог оновчтой нэвтрүүлж, тэтгэврийн санг эрсдэлээс хамгаалах төрийн бодлогыг зэрэгцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатайг хэллээ.