Үндэсний үйлдвэрлэл – Бидний бахархал” Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Бизнес, инновацын газар хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл 2026” хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 18-нд “Мишээл Экспо” үзэсгэлэнгийн танхимд нээлээ.

Энэ жилийн үзэсгэлэнд “Үндэсний үйлдвэрлэл – Бидний бахархал” уриан дор 80 жилийн түүхт, чанар, технологиор тэргүүлэгч “Мах Импэкс” ХК, 42 жилийн түүхт Хүнсний Манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК, болон “Томбат” ХХК, “Милл Хаус” ХХК, “Нүүдэл Жи” ХХК, “Прайм Пастри” ХХК, “Өв Соёл” ХХК нэгдэн оролцож, өөрсдийн онцлох бүтээгдэхүүн, брэндүүдээ хэрэглэгчдэд танилцуулж байна.

“Улаанбаатар Түншлэл 2026” үзэсгэлэн 2026 оны 9 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд “Мишээл Экспо” үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.
Үндэсний үйлдвэрлэл – Бидний бахархал.




