• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Япон хэлний "Ханзны наадам" 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Япон хэлний "Ханзны наадам" 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Япон хэлний "Ханзны наадам" 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг "Ханзны наадам" тэмцээн энэ жил 10 дахь жилийнхээ ойн дээр тохиож, өргөн хүрээтэйгээр зохион байгуулагдлаа.

 Энэ удаагийн тэмцээнд:

• Дунд анги: 22 сургуулийн баг

• Ахлах анги: 25 сургуулийн баг

• Нийт 28 сургуулийн 235 сурагч авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.

Түүнчлэн орон нутгаас Өвөрхангай аймгийн "Мэргэд" сургууль, Баянхонгор аймгийн "Төгс Альгоритм", Дархан-Уул аймгаас 17 болон 19-р сургууль, ХААИС-ийн Коосэн сургуулийн баг тамирчид зорин ирж оролцсоноороо онцлог байлаа.

Хүндэт зочид: Наадмын хүндэт зочноор Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, гэргий Эйкогийн хамт, Япон улсын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Сайто Миёоко, Монголын япон хэлний багш нарын холбооны тэргүүн Э.Батжаргал, Japan Foundation- "Nihongo Partners" хөтөлбөрийн хариуцагч Хага Парина, Ишизава Маюү, Ито Ёрико, "Nihongo Partners" хөтөлбөрийн багш нар (Кинбара Хироказү, Күма Ноноко, Саката Хироко, Ягашира Минами, Ямада Момоко), Монгол-Япон төвийн мэргэжилтэн Күрияама Томоюки, "Yu Language" сургалтын төвийн захирал Даваадулам болон "Дэкирү" сургалтын төвийн менежер Б.Ичинноров нар оролцож, сурагчдад амжилт хүслээ.

 ТЭМЦЭЭНИЙ ШҮҮЛТ БОЛОН БАЙР ЭЗЭЛСЭН БАГУУД

Дунд анги:

• 1-р байр: НЕБ-ын 23-р сургууль (Шилжин явах цомын эзэн)

• 2-р байр: НЕБ-ын Арвис сургууль

• 3-р байр: НЕБ-ын Шинэ Монгол сургууль, НЕБ-ын Шинэ Монгол Харүмафүжи сургууль, НЕБ-ын Хобби сургууль

Ахлах анги:

• 1-р байр: НЕБ-ын 18-р сургууль (Шилжин явах цомын эзэн)

• 2-р байр: НЕБ-ын 23-р сургууль

• 3-р байр: НЕБ-ын Шинэ Монгол сургууль, НЕБ-ын Наран сургууль, Өвөрхангай аймгийн "Мэргэд" сургууль Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Japan Foundation, Монголын Япон хэлний Багш нарын Холбоо болон МУБИС-ийн Япон хэлний ангийн багш, оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!

 

 

10дахь удаагийн “Ханзны наадам” зохион байгуулах комисс.