• Нүүр
  • Мэдээний өрөө
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сальмонелла нянгийн халдвар илэрсэн Моринга агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг эргүүлэн татаж байна!

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сальмонелла нянгийн халдвар илэрсэн Моринга агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг эргүүлэн татаж байна!

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA) болон Өвчний хяналт, сэргийлэлтийн төв (CDC)-өөс Морингагийн (Moringa) навчны нунтаг агуулсан зарим хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс Salmonella (Сальмонелла) нянгийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч байна.

Олон улсын хүнсний аюулгүй байдлын сүлжээ (ИНФОСАН)-гийн мэдээлснээр уг эргэн татагдсан бүтээгдэхүүнүүд нь 80 орчим улс, нутаг дэвсгэрт худалдаалагдсан нь тогтоогдоод байгаа юм.

 Онлайнаар захиалан авахгүй байхыг АНХААРУУЛЖ байна!

Эдгээр бүтээгдэхүүнүүд нь Amazon, TikTok Shop, Shein, eBay зэрэг олон улсын онлайн худалдааны платформ болон цахим сувгуудаар өргөнөөр зардаг тул иргэд та бүхэн онлайнаар худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Зах зээлээс эргүүлэн татаж буй бүтээгдэхүүнүүдийн жагсаалт:

Бүтээгдэхүүний нэр Цувралын дугаар (Batch No) Дуусах хугацаа
1 TNVitamins Ultra Potent Complete Green Superfood Moringa capsules 10,000 mg 2507199, 2512-304, 2503104, 2793, 2748, 2725 04/2027–02/2028
2 Live it Up Super Greens 860013190804, 850077468063, 860013190811, 850077468070 08/2026–01/2028
3 Doctor's Pride Superfood Ultra Potent Moringa 2507199, 2748, 2725 04–09/2027
4 TNVitamins Organic Moringa Capsules 1,200 mg 2800 02/2028
5 Why Not Natural Pure Organic Moringa Green Superfood A25G051 07/2028
6 TNVitamins Moringa Powder 2782 05/2028

Эмчийн зөвлөгөө ба илрэх шинж тэмдэг:

Хэрэв та дээрх бүтээгдэхүүнүүдийг худалдан авч хэрэглэсэн бөгөөд танд болон таны ойр дотнын хүмүүст дараах шинж тэмдэг илэрсэн бол:

  • Суулгах

  • Халуурах

  • Хэвлийгээр базалж өвдөх

Даруй Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн 100 дугаарын утасанд хандаж, мэргэжлийн зөвлөгөө авна уу.

Эрүүл мэнддээ анхаарч, баталгаагүй онлайн сувгаас хүнсний нэмэлт бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй байхыг уриалж байна!

May be an image of algae, medicine and text