• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Маргааш /2026.10.20/ морин цагт улс орон даяар Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ

Маргааш /2026.10.20/ морин цагт улс орон даяар Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ

Маргааш өдрийн 11:40 цагт буюу морин цагт эх орон даяар Төрийн дуулал нэгэн зэрэг эгшиглэх юм.

Энэхүү эх оронч санаачилгыг Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Одмөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүх эхлүүлсэн бөгөөд энэ өдрийг “Төрийн дууллын өдөр” болгон тэмдэглэн заншиж байна.

Үйл ажиллагааны хүрээнд:

  • Төв талбай: Нийслэлийн төв талбай болон 21 аймгийн төв талбайд 11:40 цагт Төрийн дууллыг нэгэн зэрэг эгшиглүүлнэ.

  • Сургуулиудад: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш ажилтнууд сургууль дээрээ нэгдсэн байдлаар Төрийн дууллаа дуулж, хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөөд байна.

Төрийн дууллаа нэгэн цагт, нэгэн сэтгэлээр эгшиглүүлж, тусгаар тогтнол, үндэсний бахархлаа дээдлэх энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалж байна.