• Нүүр
  • Мэдээний өрөө
  • “Ардын нам-Ард түмэндээ” аяныг Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд зохион байгууллаа

“Ардын нам-Ард түмэндээ” аяныг Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд зохион байгууллаа

Улс орон даяар өрнөж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Б.Амарсанаагаар ахлуулсан баг Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд энэ сарын 23-нд ажиллалаа. 

Хяналтын ерөнхий хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Б.Амарсанаа тус сумын Монгол Ардын намын хорооны  гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалтыг нээж  “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, намын гишүүдийн сонирхсон асуултад хариултыг өгөв. Мөн Улс төрийн манлайллын академийн захирал Б.Золбадрал  “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, “Гишүүн төвтэй E-4 стратеги” түүний хүрээнд хийгдэж байгаа Enam 3.0 платформд хэрхэн бүртгүүлэх, ямар ач холбогдолтой талаар сургалт мэдээллийг хийлээ.

Намын гишүүдтэй хийсэн уулзалтын дараа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р багийн өндөр настан Б.Даваасүрэнгийнд зочилж Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийх хуулийн төслийн талаар танилцуулж санал хүсэлтийг нь сонслоо.

Мөн тус сумын гуравдугаар багт хувиараа бизнес эрхлэгч Х.Солонгын “Шандас” гэрийн бүрээс эсгий үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Х.Солонго нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, цаашид төр засгийн бодлогод тусгуулах санал хүсэлтээ хэллээ.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багийн Монгол Улсын хошой аварга малчин Г.Сампилын хотоор зочилж Засгийн газрын үйл ажиллагааны талаар танилцуулж татвар нийгмийн даатгалын хуулийн шинэчилсэн төсөл талаарх ярилцаж түүний санал бодлыг сонслоо.