• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "АН-ын бүлгийн ажлын албаны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, жирийн иргэний хувиар суултаа үргэлжлүүлнэ"

"АН-ын бүлгийн ажлын албаны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, жирийн иргэний хувиар суултаа үргэлжлүүлнэ"

Арчилсан намын гишүүн Б.Энхмөнх УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөө мэдэгдлээ. Тэрээр Төрийн ордон дотор улс төрийн албан тушаалтай байж Ерөнхий сайдын үйл ажиллагааг шүүмжлэх нь зарчмын хувьд тохиромжгүй тул ийм шийдвэр гаргасан гэлээ.

Б.Энхмөнх 2026 оны төсвийн тодотголоор дамжуулан Ерөнхий сайдын ээжийнх нь хувийн сургуульд 3 тэрбум 520 сая төгрөг хуваарилсныг эсэргүүцэн суулт зарлахаа илэрхийлээд байанс юм. Тэрээр АН-ын бүлгийн гишүүд түүний байр суурийг дэмжиж, Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг хөндөх ёстой гэж үзсэн ч Төрийн ордон дотор албан тушаалтай байж шүүмжлэх нь "хаалт, тээг" үүсгэж байна гэж тайлбарлав. Тиймээс өнөөдрөөс эхлэн Монгол Улсын  иргэний хувиар тэмцлээ үргэлжлүүлэхээр болжээ.

Сургуулийн барилга ба төсвийн хуваарилалтын шүүмжлэл Тэрээр Боловсролын сайдын мэдээлэл болон сургуулиудын ачааллын талаар дараах байр суурийг илэрхийлэв:

  • Төсвийн үр ашиггүй зарцуулалт: Төрийн сургуулиуд 3-4 ээлжээр хичээллэж, хүүхдүүд хүнд нөхцөлд суралцаж байхад төсвийн мөнгийг хувийн сургуульд хуваарилж байгааг буруушаав.

  • Төрийн ажлын удаашрал: Улсын сургуулийн барилгын ажил 3-4 жил гацаж байхад хувийн хэвшлийн барилгууд богино хугацаанд ашиглалтад орж байгааг онцолж, төрийн шахалт, зохион байгуулалт дутагдаж байгааг шүүмжиллээ.

  • Эрэмбэ дараалал: Сайд, дарга нарын гадаад томилолт, машин тэрэгний зардлыг танаж, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх ёстойг сануулав.

Тэмцлээ үргэлжлүүлнэ Б.Энхмөнх Төрийн ордны зүүн хаалганы урд маргааш өглөөнөөс эхлэн суултаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрээр "Иргэнийхээ хувьд шударга ёсны төлөөх тэмцлээ зогсоохгүй, иргэдийн шүүмжлэл болон дэмжлэгийг хүлээн авахад бэлэн" гэв.