ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦЫН АВТО ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ТҮР ХУГАЦААНД ХААНА

ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦЫН АВТО ЗАМЫГ ӨНӨӨДӨР /2026.04.17/ 08:00 ЦАГААС ЭХЛЭН ХЭСЭГЧЛЭН ТҮР ХУГАЦААНД ХААНА
📍 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр баригдах явган хүний гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд асфальт бетон хучилтыг хуулж, шон суурийн ажлыг гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнтэй холбогдуулан Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН 08:00 ЦАГААС 04 ДҮГЭЭР САРЫН 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацаанд хязгаарлана.
Тухайн хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна.
Иймд жолооч та бүхэн байршуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, Замын хөдөлгөөний дүрмийг сахиж, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг хүсье хэмээн Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.