Нийслэлийн МАН-ын хороо маргааш хуралдана

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны хурал маргааш буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны өглөө 09:00 цагт Тусгаар тогтнолын ордонд товлогдлоо.

Одоогоор хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг албан ёсоор зарлаагүй байгаа хэдий ч Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагууд болон гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, цаг үеийн болон намын дотоод зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэх хүлээлттэй байна.

Нийслэлийн МАН-ын даргын албыг Хотын дарга Х.Нямбаатар хашиж буй. Тэрбээр сүүлийн өдрүүдэд:

  • "Туулын хурдны зам" төслийн явц болон хэрэгжилтийн талаар идэвхтэй байр суурь илэрхийлж байгаа;

  • Төслийг гацааж буй асуудлууд болон бусад улс төрийн хүчний шүүмжлэлд хатуу хариулт өгч, өөрийн болон бусад намын улстөрчдийн үйл ажиллагааг шүүмжилсээр байна.