Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй тус салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал дүгнэв.
Иймд Монгол Улсын Ерөнхий сайд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.
Мөн салбарын хэмжээнд яригдаж буй асуудалд нэр холбогдсон харьяа байгууллагуудын дээд болон дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгөв.
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг хуулийн дагуу эцэслэн тогтоолгох шаардлагатайг онцлон мэдэгдсэн юм.



