• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Дунд голын хамгаалалтын бүс дэх барилгажилттай холбоотой шүүхийн шийдвэр гарлаа

Дунд голын хамгаалалтын бүс дэх барилгажилттай холбоотой шүүхийн шийдвэр гарлаа

«Онч шийдэл» НҮТББ-аас Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхцуулан газар болон барилга барих зөвшөөрөл олгосон төрийн байгууллагуудын шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүхийн шийдвэрийн хураангуй:

  • «Aqua Garden»-ийн үндсэн газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов:

    Нийслэлийн Засаг даргын (НЗД) 2022 оны А/17 тоот захирамжаар «Эм энд Жи констракшн» ХХК-д олгосон 1780610404 нэгж талбар буюу одоо «Aqua Garden» барилга баригдсан хэсгийг хэвээр үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг баталж, энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

  • Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрын эрхийг хүчингүй болгов:

    Дээрх захирамжийн 1780610403 болон 1780610402 нэгж талбар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хүчингүй болгосон байна.

  • Архитектур төлөвлөлтийн даалгаврыг түдгэлзүүлэв:

    Нийслэлийн ерөнхий архитекторын 2022 оны 190 тоот Архитектур төлөвлөлтийн даалгавраас «Aqua Garden»-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шинээр барилга барих 189 тоот захиргааны актыг шинээр гаргах хүртэл 190 тоот даалгаврыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.