Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 6000 га газар түймэрт өртлөө

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Хоньт" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 65 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, “Тал булаг”-ийн уурхайн ажилчид ажиллаж 10.19-ний өдрийн 18:17 цагт цурамд оруулж, 10.20-ны өдрийн 10:00 цагт бүрэн унтрааж, тус сумын 5 дугаар багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 6000 га талбай өртсөн.