• Нүүр
  • Мэдээний өрөө
  • “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар Эрдэнэт хотын зорилтот бүлгийн 50 хүүхдэд хадгаламж нээж өглөө

“Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар Эрдэнэт хотын зорилтот бүлгийн 50 хүүхдэд хадгаламж нээж өглөө

Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэгэн ач холбогдолтой, бодит дэмжлэг үзүүлсэн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тэрээр тус хотын эцэг эх, асран хамгаалагчаа алдсан зорилтот бүлгийн 50 хүүхэд тус бүрийн нэр дээр 1 сая төгрөг буюу нийт 50 сая төгрөгийн хадгаламж нээж, тэдний ирээдүйн боловсрол болон 18 нас хүрээд бие даан амьдрахад нь зориулсан бодит хөрөнгө оруулалтыг хийлээ.

МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУ-ын Тод манлай уяач, “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар: “Амьдралд хүнд хэцүү цаг тулгарч, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагдах үед хүүхэд багачуудад түшиг тулгуур болж, тэдний ирээдүйдээ итгэх итгэлийг бэхжүүлэн, амьдралынх нь анхны алхамд туслах нь бидний гол зорилго юм” хэмээн онцолсон юм.

13 жилийн хугацаанд 680 гаруй хүүхдэд хүрч ажиллажээ

“Макс Групп” нь 2011 оноос хойш хүүхдийн боловсрол, ирээдүйг дэмжих нийгмийн хариуцлагын хүрээнд уг хадгаламжийн хөтөлбөрөө тасралтгүй хэрэгжүүлж ирсэн юм. Энэ хугацаанд:

  • Орон нутагт: Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн “Солонго” хүүхэд хөгжил, хамгааллын төв,

  • Улаанбаатар хотод: “Өнөр бүл” Гэр бүл, Хүүхэд хөгжил хамгааллын төв зэрэг байгууллагуудын хүүхдүүдийг тус тус хамруулжээ.

Ийнхүү тус хөтөлбөрийн хүрээнд 2011 оноос хойш нийт 682 хүүхдэд 700 орчим сая төгрөгийн хадгаламжийн хөрөнгө оруулалт хийснээс гадна тэдний боловсрол, амьдрах орчинд нэн шаардлагатай хэрэгцээт эд зүйлсээр бодит дэмжлэг үзүүлээд байна.

“Макс Групп” нь хүүхэд, боловсрол, хөгжлийг дэмжих урт хугацааны бодлогоо тууштай хэрэгжүүлж, хүүхэд бүрийн мөрөөдөл, ирээдүйн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдээ цаашид ч үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийллээ.