“Айчи Нагояа-2026” Азийн наадмын жүдо бөхийн 66кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө Узбекистаны Абдурахим Нутфуллоевтай барилдаж даралтаар цэвэр яллаа.
Ийнхүү ОУХМ К.Ёолк энэ удаагийн Азийн наадмын Монгол Улсын багийн анхны алтан медалийн салхийг хагаллаа. Монголын баг тамирчдын Азийн наадмын түүхэн дэх 28 дахь алтан медаль юм.



