“ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр /2026.09.15/ Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Дуугарах цаг” аяны хүрээнд “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалтыг зохион байгуулж байна.
- Сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 60 гаруй арга зүйч хамрагдаж, замын хөдөлгөөний дүрэм болон зам тээврийн осол гэмтлээс бага насны хүүхдийг хэрхэн урьдчилан сэргийлэх тухай хууль, эрх зүйн мэдлэгээ нэмсэн юм. Сургалт үе шаттайгаар үргэлжилнэ.