• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж, нөхрийг нь цагдан хорьжээ

Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж, нөхрийг нь цагдан хорьжээ

Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж, нөхрийг нь цагдан хорьжээ. Түүнийг нөхрийнхөө хамаарал бүхий компаний дансаар их хэмжээний мөнгө оруулсан байж болзошгүй гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэсэн зүйл ангиар шалгаж байгаа юм

Хотын дарга Б.Пүрэвдагвыг томилогдох үеэр НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж Нийслэийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн талаар ноцтой мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр маш олон төлөөлөгч мэддэгүй ард түмэн төдийлөн мэдээлэлгүй байдаг ч иргэдийн эрх ашгийг зөрчиж аж ахуйн нэгж байгууллагуудын дарамталж шахан энэ үйлдлээрээ өөрт ашиг сонирхол  бий болгодог эрх бүхий албан тушаалаа урвуулан ашигладаг хүмүүс байдаг. Өнөөдөр Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил хийхэд асар олон шат дамжлага, зөвшөөрөл шаарддаг. Жилд дунджаар 1260 орчим гарын үсэг зурагдаж байж бүтээн байгуулалтын ажлын даалгавар олгогддог гэх мэдээлэл байдаг. АТГ болон цахим орчинд гарч буй мэдээллүүдээс харахад, тухайн албан тушаалтан өөрт ойр хүмүүст давуу байдал олгодог, зарим төслийн компаниудаас “ашгийн 10 хувийг авна” гэх мэт нөхцөл тавьдаг байсан гэх яриа бий. Нэг гарын үсгийн үнэ 50 сая төгрөг хүрдэг байсан гэх мэдээлэл ч байна.

Тэгэхээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын олон төслөөс өөрийн эрх мэдэл, албан тушаалын давуу байдлыг ашиглан, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар мөнгө авдаг байсан байж болзошгүй асуудлыг АТГ шалгаж байгаа гэх мэдээлэл байна" хэмээсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна.

Тэрбээр, 2024 оны наймдугаар сард Х. Нямбаатар хотын даргын захирамжаар томилогдсон уг албанд томилогдсон. Докторын зэрэг хамгаалсан хот төлөвлөлт, хотын нийтийн тээврийн чиглэлийн судлаач. Өмнө нь НЗДТГ-т ажиллаж байсны дээр Японы томоохон компаниудад хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай юм. Мөн Токио дахь Дэлхийн Банканд хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байгаад Монголдоо ирсэн.