Москва хотыг шатахуунаар хангадаг гол үйлдвэрүүд Украины нисгэгчгүй төхөөрөмжийн цохилтод өртсөний улмаас нийслэлтэй ойролцоох бүс нутгуудад түлшний хямрал үүсэх эрсдэлтэй байна. Тухайлбал, есдүгээр сард нийт найман үйлдвэр Украины халдлагын улмаас үйл ажиллагаагаа зогсоожээ.
Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан гарч буй гол үр дагаврууд:
-
Калуга муж есдүгээр сарын 23-наас эхлэн автомашины улсын дугаарын эхний оронгоор тэгш, сондгой өдрүүдэд шатахуун олгох журмыг сэргээн хэрэгжүүлж байна.
-
Тула, Рязань, Владимир хотуудад шатахуун түгээх станцуудын 40 хувьд бензин байхгүй болон урт дараалал үүссэн зэргээр нөхцөл байдал муудаад байна.
-
Rystad Energy-ийн тооцоогоор ОХУ-ын газрын тос боловсруулах хэмжээ хоногт дөрвөн сая баррель болж буурсан нь сүүлийн хорин жилийн доод түвшин болжээ. Энэ нь улирлын хэвийн хэмжээнээс гуравны нэгээр бага үзүүлэлт юм.
-
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, оны эхний найман сарын байдлаар 32 том үйлдвэрийн ердөө тав нь л халдлагад өртөөгүй байна.



