Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд ойн түймэр гарч, 80 га газар шатжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэрэг, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийнхан 3 бүлэгт хуваагдан түймрийн талбайг тойрон зурвас татаж, унанга ихтэй асч байгаа өртөнгийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 80 га талбай өртөж шатсан.