Сураггүй алга болсон хоёр малчинг эсэн мэнд олжээ

Төв аймаг, Сэргэлэн сум Хайрхан багийн “Бунхны цагаан-Овоо” гэдэг газар тус аймгийн Баянцагаан сумын харьяат, малчин Э нь 2026.01.18-ны өдрийн 11:00 цагийн орчим хонио хариулж яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Э буюу 61 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг 20:40 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 23:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 4 км-т “Үзүүрийн цагаан-Овоо” гэдэг газраас  эсэн мэнд олж, хүлээлгэн өгсөн.

Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Өнгөт багийн "Ихэн гашуун" гэдэг газар тус сумын харьяат малчин С нь 2026.01.18-ны  өдрийн 17:00 цагийн орчим явганаар малдаа яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:04 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн тасгийн алба хаагчид,сумын Мэргэжлийн ангийнхан малчин С буюу 62 настай, эмэгтэйг эрэн хайх ажиллагааг 23:53 цагаас зохион байгуулж, 01.19-ний өдрийн 00:23 цагт “Ихэн гашуун” гэдэг газраас зүүн урд зүгт 20 км-т Сангийн далай багийн “Ар-Угтаал” гэдэг газраас  эсэн мэнд олж, сум дундын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.