• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хавдрыг даван туулах итгэл бэлэглэсэн "Ялалтын хонх"-ыг хүлээлгэн өглөө

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хавдрыг даван туулах итгэл бэлэглэсэн "Ялалтын хонх"-ыг хүлээлгэн өглөө

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хөнгөвчлөх тасгаар эмчлүүлж, эрүүл мэндээ эргүүлэн авсан иргэн Б.Оюундарь болон түүний гэр бүлийнхэн тус эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлж, "Ялалтын хонх"-ыг хандивлалаа.

Иргэн Б.Оюундарь нь 2023 оны 3 дугаар сард хими, туяа эмчилгээний хүндрэлийн улмаас яаралтай хагалгаанд орж, биеийн байдал нь туйлын хүнд байх үедээ тус эмнэлгийн Хөнгөвчлөх тасагт ирж байжээ. Тухайн үед ажиллаж байсан эмч Үүрцайх, С.Солонго болон сувилагч, эмнэлгийн баг хамт олны ур чадвар, чин сэтгэлийн тусламжтайгаар тэрээр хүнд үеийг даван туулжээ. 

Дэлхийн олон улсын хавдрын эмнэлгүүдэд өвчтөнүүд эмчилгээнийхээ ард гарч, эцсийн шатны эмчилгээгээ дуусгах үедээ баяр хөөр, итгэл найдварын илэрхийлэл болгон "Ялалтын хонх"-ыг цохидог уламжлалтай. Энэхүү жишгийг 

Тус эмнэлгийн Хөнгөвчлөх тасаг нь сүүлийн жилүүдэд удирдлага, зохион байгуулалтын хувьд эрс шинэчлэгдэж, эмч ажилчдын харилцаа хандлага, орчин нөхцөл сайжирсныг эмчлүүлэгчдийн зүгээс онцолж байлаа. Иргэн Б.Оюундарь хэлэхдээ: "Энэхүү хонхны дуу бүр хавдартай тэмцэж буй хүмүүст 'би чадна' гэсэн итгэлийг, харин эмч нарт минь хийж буй ажлаараа бахархах урам зоригийг өгөөсэй гэж хүсэж байна" хэмээв.

Энэхүү үйл явдал нь өвчтөн болон эмнэлгийн ажилтнуудын хоорондын итгэлцэл, талархал дээр суурилсан эрүүл мэндийн салбарын нэгэн дулаан түүх болон үлдэж байна.

May be an image of sleepwear, hospital and text