Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум 12 дугаар багийн “Хуучин төв” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 170 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ Буянт голд халиа үүсч айлын байшин, малын хашаа усанд автсан тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхныг очиход иргэн Б-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин, 9х10 метрийн хэмжээтэй малын хашаа руу орсон тул 25 метр урт, 1 метр өндөр шороон далан босгожээ.





