Монголын иргэн Д.Г, Х.Т нар гадаад улсын иргэн Ш.Т-тэй хамтран караоке ажиллуулахдаа охид эмэгтэйчүүдийг гадаад улсын иргэдтэй дуу дуулж, архи хундагалж өгөх зэрэг ажил хийлгэдэг байжээ. Үүгээр зогсохгүй охидыг биеэ үнэлэхийг санал болгож, зохион байгуулдаг байсан аж. Тус хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 1 /Бэлгийн мөлжлөг/, Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.





