• Нүүр
  • Мэдээний өрөө
  • “102 Police” аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн урамшууллыг энэ сарын 20-нд олгоно

“102 Police” аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн урамшууллыг энэ сарын 20-нд олгоно

“102 Police” аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн урамшууллыг энэ сарын 20-нд олгох талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

НИТХ-ын 24/34 дугаар тогтоолын дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг. Урамшуулал хүлээн авах өөрийн дансны /IBAN/ дугаараа бүртгүүлэх зааврыг хүргэж байна.