УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзжээ.
Талууд газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд, тогтвортой нийлүүлэхэд гарсан бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар харилцан санал солилцов. АҮЭБ-ийн сайд Г. Дамдинням сүүлийн саруудад үүссэн шатахууны хомсдолыг даван гарахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд талархал илэрхийллээ.

ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүнийг цаашид тогтвортой нийлүүлэх, энэ салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, бүх талаар дэмжин ажиллана гэв.





