• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Битүүний өдөр амарч хоёрдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлэн ажиллах эсэх санал асуулгыг E-Mongolia системээр авч байна

Битүүний өдөр амарч хоёрдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлэн ажиллах эсэх санал асуулгыг E-Mongolia системээр авч байна

Цагаан сарын битүүний өдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны ажлын өдрийг 02 дугаар сарын 28-ны амралтын өдөрт шилжүүлэн ажиллах талаар иргэдийн саналыг E-Mongolia системээр авч байна. Санал асуулга 2026 оны 01 сарын 20-ны өдөр 23:59 цагт хаагдах юм байна.  

Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг E-Mongolia системээр хэрхэн өгөх заавар:

  •  E-Mongolia системд нэвтрэн орно.
  •  Profile хэсэгт байрлах Санал асуулга цэс рүү орно
  •  Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг сонгоно.
  •  Дээрх 2 сонголтоос аль нэгийг нь сонгож илгээх товч дарна
  • Таны санал амжилттай илгээгдэнэ.