• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Нийслэлийн 117 дугаар сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжлээ

Нийслэлийн 117 дугаар сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжлээ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба татвар төлөгч томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 100 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын зуухуудыг хийн түлшний системд шилжүүлж байна. Эдгээрийн нэг болох Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн халаалтын зуухыг хийн түлшний системд шилжүүлж, өчигдөр /2026.01.19/ ашиглалтад хүлээн авлаа.
Ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн халаалтын зуухыг шинэчилж, хийн түлшний технологид шилжүүлэх ажлыг “Бороо Гоулд” ХХК татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжүүлж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүллээ. Гүйцэтгэчээр ажилласан “Газком” компани Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, 1.8 тоннын багтаамжтай нөөцийн босоо савыг тус сургуульд байршуулснаараа онцлог юм.
Тус сургууль жилд 580 тонн түүхий нүүрс түлдэг. Халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн системд шилжүүлснээр жилийн 580 тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, агаарт 2320 тонн хорт бодис ялгарахаас сэргийлэн, агаар орчны бохирдлыг бууруулж байна.