Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Donatella Versace 28 жил удирдсан Versace брэндийн захирлын албан тушаалаас огцорчээ

Дэлхийн алдартай загвар зохион бүтээгч Donatella Versace 2025 оны 4-р сарын 1-нээс эхлэн Versace брэндийн захирлын албан тушаалаасаа огцорч, брэндийн ерөнхий элч төлөөлөгчийн үүрги

Donatella Versace 28 жил удирдсан Versace брэндийн захирлын албан тушаалаас огцорчээ

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Дэлхийн алдартай загвар зохион бүтээгч Donatella Versace 2025 оны 4-р сарын 1-нээс эхлэн Versace брэндийн захирлын албан тушаалаасаа огцорч, брэндийн ерөнхий элч төлөөлөгчийн  үүргийг гүйцэтгэхээр болжээ.  Тэрээр 1997 онд ах Gianni Versacе харамсалтайгаар амиа алдсаны дараа тус брэндийг удирдаж эхэлсэн бөгөөд сүүлийн 28 жилийн турш Versace-гийн нүүр царай болж, брэндийг дэлхийд алдаршуулсаар байсан юм. 

Donatella-гийн залгамжлагчаар Miu Miu брэндийн дизайны захирлаар ажиллаж байсан Dario Vitale томилогдож байгаа аж. Vitale нь 2025 оны 4-р сарын 1-нээс Versace-гийн захирлын үүргийг гүйцэтгэж эхэлнэ.  Тэрээр Versace-гийн өв уламжлалыг хүндэтгэн, брэндийн ирээдүйн өсөлтөд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Donatella-гийн огцролт нь Versace брэндийн ирээдүйн талаар олон таамаглалыг төрүүлж байна. Капри Холдингсийн эзэмшилд байдаг тус брэндийг Прада групп 1.5 тэрбум еврогоор худалдан авах талаар яриа хэлэлцээ өрнөж байгаа тухай мэдээлэл гарчээ.  Donatella Versace өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан огцорч буйгаа зарлаж, баг хамт олон, Versace-гийн ажилтнуудад талархал илэрхийлсэн байна. 

Versace брэндийн ирээдүй, Dario Vitale-гийн удирдлага дор хэрхэн өөрчлөгдөхийг загварын ертөнц анхааралтай ажиглаж байна.

Хуваалцах