• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Нийслэл дүүргийн татварын дарга нар Дубай руу явах аяллыг Нийслэлээс зохион байгуулж байгаа гэж хэлсэн гэв

Нийслэл дүүргийн татварын дарга нар Дубай руу явах аяллыг Нийслэлээс зохион байгуулж байгаа гэж хэлсэн гэв

ТЕГ-ын дарга С.Цогтнаран "Нийслэлийн Татварын газрын дарга Дубай руу явах аяллыг Нийслэлээс зохион байгуулж байгаа гэж хэлсэн. Миний зүгээс Дубай руу явахгүй байхыг үүрэг болгосон ч тэд ажлаа орхиод явсан.

Нийслэл болон дүүргийн гэсэн дунд шатны албан тушаалтнууд Дубай руу яаллаар хагас сайн өдөр буюу 1-р сарын 3-ны өдөр явсан. Яг өнөөдрийн байдлаар тухайн хүмүүс Монголд ирээгүй байгаа учраас бид дотоод албаны шалгатаа бол хийсэн. Тэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Татварын Ерөнхий газрын даргаасаа албан ёсны чөлөө, зөвшөөрөл аваагүй. Амралтын мэдэгдэлээ зуруулаагүй. Урьдчилж “Явах боломжгүй шүү” хэмээн анхааруулсаар байхад явсан нөхцөл байдал тогтоогдоод байна. Энэ амралтын өдрүүдэд ирэх төлөвтэй байна. Ирэх даваа гарагт ажилдаа ирэх үед албан ёсоор чөлөө зөвшөөрөл аваагүй. Албан ёсоор ажил тасалсанд тооцно. Мөн хуульд заасны дагуу хариуцлага тооцно. Нийслэлийн татварын газрын дарга болон 9 дүүргийн татварын хэлтсийн дарга нар зэрэг 10 хүн явсан. Тэдний аяллын зардалд Татварын Ерөнхий Газраас болон төсвөөс мөнгө гараагүй. Ирэх үед тодруулах болно" гэв.