Шатаж байсан байшингаас хоёр хүүхдийг аварчээ

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 10:17 цагт онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн 3х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 2 хүүхдийг аюулгүй газарт гаргаад байна. Галлагааны улирал эхэлсэн энэ үед иргэдийг анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.