Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд баярын ширээнд тавих ууц, өвчүү, тавгийн идээ зэргээ эртнээс зэхэж бэлддэг. Үүнтэй холбоотойгоор орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрөгч оны 1,2-р сард улсын хэмжээнд орон байрны хулгайн 305 гэмт хэрэг бүртгэгдсэн нь бусад саруудтай харьцуулахад өндөр байгаа юм.
2025 онд орон байрны хулгайн 1293 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг задалж харвал:
1 дүгээр сар – 165
2 дугаар сар – 140
3 дугаар сар – 104
4 дүгээр сар - 105 хулгай бүртгэгджээ.
Иймд иргэд та бүхэн өөрийн үл хөдлөх хөрөнгөө сайтар түгжих, хяналтын камер байршуулах, хөршийн холбоотой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.





