ЭХЭМҮТ: 2020–2025 оны хооронд цочмог хордлогын улмаас хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн тохиолдлуудад дүн шинжилгээ хийхэд 67% нь эмийн хордлого байна. Үлдсэн хувь нь угаарын хий, химийн бодисын хордолт эзэлж байна.
Насаар нь авч үзвэл:
• 55.8% нь 5 хүртэлх насны хүүхдүүд
• Үүнээс 34.1% нь 1–2 настай хүүхэд байгаа нь эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүй байдалтай шууд холбоотой байна.
Хордлогын 82% нь гэрийн орчинд тохиолдсон нь хамгийн ноцтой үзүүлэлт юм.
Ялангуяа
• D витамин
• Өвөө, эмээ, томчуудын даралт, зүрхний эм
• Өвчин намдаах, тайвшруулах, бусад өргөн хэрэглээний эмүүдийг хүүхдүүд чихэр, витамин мэт андуурч ууж, амь насанд аюултай хордлогод хүрэх тохиолдол цөөнгүй байна.
Иймд ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧид Эм, химийн бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, цоожтой, өндөр газар хадгалах
• Эмийг хэзээ ч хүүхдийн нүдний өмнө ууж, тоглуулж болохгүй
• “Витамин” нэрээр эмийг дур мэдэн өгөхгүй
• Гэрийн орчны аюулгүй байдлыг тогтмол шалгах
Энхрий үрсийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг ЭХЭМҮТ-өөс зөвлөж байна.





