Пүрвээгийн Дэлгэрнаран 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй. Тэрээр өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан.
Боловсролын хувьд
-1989 онд ЗХУ-ын Москва хотод Цэргийн дээд сургуулийг улс төрийн ажилтан мэргэжлээр төгссөн.
-1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал:
-1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга
-1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга
-1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга
-1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл
-1995-1997 онд Монгол Улсын Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэгт зөвлөх
-1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан
-1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал
-2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга
-2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч
-2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал
-2012-2013 онд Автотээврийн газрын дарга
-2013-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх
-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референт
-2020 оны 8-р сарын 29-нөөс Сонгуулийн Ерөнхий Хорооны даргаар томилогдон ажиллаж байжээ. Харин өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар түүнийг ГЕГ-ын даргаар томиллоо.





