Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томилсон юм.
Томилгооны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шинээр томилогдсон дэд сайдыг хүлээн авч, баяр хүргэн ажлын амжилт хүслээ.
Шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулахад анхаарч ажиллана
Шинээр томилогдсон дэд сайд Б.Мөнхтамир аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллахаа илэрхийлэв. Нэн ялангуяа Засгийн газрын өмнө тулгамдаж буй нэн шаардлагатай асуудал болох нефтийн бүтээгдэхүүний тогтвортой хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Шатахууны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй нээлттэй, ил тод, гар нийлэн ажиллахаа онцоллоо.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир нь уул уурхайн томоохон төсөл, бизнесийн үйл явц, удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатайгаас гадна төрийн өмчит компанийн удирдлага, олон улсын хамтын ажиллагааны салбарт арвин туршлагатай мэргэжилтэн юм.
Ажилласан байдал:
-
2011–2017 он: “Оюу толгой” ХХК-д мэргэжилтэн
-
2017–2020 он: “МИАТ” ТӨХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга
-
2020–2021 он: “МИАТ” ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд захирал
-
2021–2025 он: “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал
-
2025–2026 он: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд
-
2026 оны 10 сараас: Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд





