• Нүүр
  • Мэдээний өрөө
  • “Үндэсний давхар даатгал” ХК олон улсын томоохон давхар даатгагч, брокеруудтай хамтран ажиллахаар тохиролцов

“Үндэсний давхар даатгал” ХК олон улсын томоохон давхар даатгагч, брокеруудтай хамтран ажиллахаар тохиролцов

“Үндэсний давхар даатгал” ХК-ийн удирдлагууд Сингапурын “Мицүй Буссан Пана Харрисон” (Mitsui Bussan Pana Harrison Pte. Ltd) брокерын компанийн төлөөллүүд болон БНХАУ-ын “Qianhai Reinsurance Co., Ltd” (QHR) компанийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн зүгээс үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулж, олон улсын давхар даатгалын үйлчилгээг амжилттай нэвтрүүлж эхлээд байгаагаа онцолсон юм. Талууд цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, давхар даатгалын бизнесийн чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Хамтрагч байгууллагуудын тухай:

  • Qianhai Reinsurance Co., Ltd (QHR): БНХАУ-ын төрийн бодлогын хүрээнд 2016 онд байгуулагдсан, богино хугацаанд хурдацтай өсөн дэвжиж буй тус улсын томоохон давхар даатгалын компаниудын нэг юм.

  • Mitsui Bussan Pana Harrison Pte. Ltd: "Lloyd's"-ийн бүртгэлтэй брокер бөгөөд Хятад, Япон, Солонгос, Индонез, Малайз, Мьянмар, Филиппин, Тайвань, Вьетнам зэрэг Азийн олон оронд охин болон хамтарсан компаниудаараа дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг.