16,000 ХҮРТЭЛХ ХҮҮХЭД ТУТАМД НЭГ УЛСЫН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛНА

Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоолоор Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тогтоосон. Тодруулбал, Аймаг, нийслэлд ажиллах хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог 16,000 хүртэлх хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллуулахаар тооцож, баталжээ. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2026 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх юм байна.

Дэлгэрэнгүй үзэх: Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоол “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо тогтоох тухай” https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141914622781