• Нүүр
  • Мэдээний өрөө
  • БНСУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтан согтуугаар жолоо барьсан хэргийг дипломат эрхийн хүрээнд хэрэгсэхгүй болгоно гэв

БНСУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтан согтуугаар жолоо барьсан хэргийг дипломат эрхийн хүрээнд хэрэгсэхгүй болгоно гэв

БНСУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтан согтуугаар жолоо барьж, гурван тээврийн хэрэгсэл мөргөж, 2 хүн гэмтээсэн хэргийг дипломат дархан эрхийн хүрээнд хэрэгсэхгүй болгох шийдвэр гарчээ.

Өчигдөр буюу 1-р сарын 19-ний өдөр Сөүл хотын Ганнам дүүргийн цагдаагийн газраас, замын хөдөлгөөний тухай хуулийг зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг хэргээр шалгаж байсан БНСУ дахь Монголын Элчин сайдын яамны захиргааны ажилтан А-г яллах эрхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, прокурорт шилжүүлэхгүй байхаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. 

Монгол Улсын иргэн А нь өнгөрсөн сарын 12-ны өглөөний 06:00 цагийн орчимд Ганнам дүүргийн Шинса өртөөний ойролцоо согтуугаар жолоо барин гурван тээврийн хэрэгсэл мөргөсөн осол гаргасан хэрэгт сэжиглэгдсэн. Тухайн үед А-гийн цусан дахь согтууруулах ундааны агууламж нь жолооны үнэмлэхийг хүчингүй болгох хэмжээнд хүрсэн байсан бөгөөд хамт зорчигч байгаагүй. Ослын улмаас урд явсан автомашинд сууж явсан хоёр хүн хөнгөн гэмтэл авчээ. “А нь дипломатч биш боловч, суугаа орны эрүүгийн хариуцлагын журмаас чөлөөлөгдөх дархан эрхийн хамрах хүрээнд багтдаг этгээд юм. Хэрэв дархан эрхийг нь хүлээн зөвшөөрвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болж, яллах эрхгүй гэсэн үндэслэлээр хэрэг хаагдаж болзошгүй байна” хэмээн БНСУ-ын Chosun TV мэдээллээ. Тус хэрэг гарсны дараа  БНСУ-д ЭСЯ-нд ажилчдын халдашгүй эрхийн хүрээнд хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой байгаа нь асуудал шүүмжлэл дагуулж эхэллээ. Мөн тус хэрэг ийнхүү шийдвэрдэгдсэнд БНСУ-ын иргэд ихээхэн бухимдаж “Тэгвэл ядаж л эх оронд нь аваачаад хүнд шийтгэл оногдуулах хэрэгтэй”, “Ямар утгагүй хууль, дүрэм бэ”, гэх зэргээр бухимдлаа илэрхийлжээ.