• Нүүр
  • Мэдээний өрөө
  • СХД-ийн татварын дарга Б.Энхтогтох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байна

СХД-ийн татварын дарга Б.Энхтогтох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байна

Дубайд аялахаар явсан Нийслэл, Дүүргийн татварын хэлтсийн дарга нар дунд СХД татварын хэлтсийн дарга Б. Энхтогтох байсан бөгөөд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэг нь АТГ шалгаж тогтоогоод прокурор яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлжээ. Түүнтэй хамт Нийслэлийн захиргааны хэлтсийн дарга Д. Батжаргал шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна.

Тодруулбал, Улсын Прокуроын Ерөнхий газраас гаргасан мэдээлэлд “Б.Э нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэнийг ажил үүргээ гүйцэтгээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй болохыг мэдсээр байж цагийн бүртгэл гаргуулан цалин олгож бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон, Д.Б нь нийтийн албан тушаалтнаар томилогдсоноосоо хойш албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хүргэн, хууль бусаар нөлөөлж, цагийн бүртгэлийг хуурамчаар гаргуулж, цалин авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв” хэмээн мэдээлжээ. 

Түүний холбогдсон тус хэргийг БГД, ХУД, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ долоо хоногт хэлэлцэнэ гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна.