“Дакар Ралли-2026” уралдаанд МУГТ Э.Халиунболдыг 196дах км-т шилдэг шинэ тамирчин хэмээн тодотгож эхэллээ.
МУГТ Э.Халиунболд “Дакар Ралли” мотоциклын ангилалд Монгол Улсын түүхэн дэх анхны топ амжилтыг гаргах бодит боломжтой өрсөлдөж байна.
Тодруулбал “BAS World KTM” багийн тамирчин тэрээр 196 км-ийн дараах байдлаар Rally 7 ангилалд хоёрдугаарт (Майкл Дохертигоос 5 минут 01 секундээр хоцорч), шинэ тамирчдын дундаас шилдэг, мөн мотоциклийн нийт ангилалд 10-д бичигдэж, Rally GP-ийн мэргэжлийн тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж байна.
5-р тойргийн дараа 11-д бичигдэж байсан Э.Халиунболд энэ уралдаанд өөрийн хамгийн өндөр амжилтыг үзүүлэх бүрэн боломжтой байна хэмээн Дакарын аналистууд бичиж байна.





