ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД

“ТЭЦ-4"-ийн зуухны халаах гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон тул эрчим хүчний хязгаарлалт хийж байна. Цахилгааны хязгаарлалт 1 цаг 30 минут үргэлжилнэ. Тоноглолын гэмтлийг 24 цагийн дотор завсарлахаар ажиллаж байна гэлээ.

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 20-ны Мягмар гарагт хязгаарлалт хийж “БОЛЗОШГҮЙ” байршлуудын хуваарийг УБЦТС ТӨХКС-иас танилцууллаа.

Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. 

Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт нь “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хийгдэнэ. Хязгаарлалт хийх шийдвэр ирсэн тухай бүрд нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төв болон УБЦТС ТӨХК-ийн сошиал сувгууд дахь албан ёсны нүүр хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ. 

Мөн хязгаарлалт хийгдэх хэрэглэгчдэд гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мессэжээр мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна.