• Нүүр
  • Мэдээний өрөө
  • БЗД-ийн 38-р хороонд 1500 хүүхдийн хүчин чадалтай сургууль ашиглалтад орлоо

БЗД-ийн 38-р хороонд 1500 хүүхдийн хүчин чадалтай сургууль ашиглалтад орлоо

Улсын сургууль, цэцэрлэггүй байсан БЗД-ийн 38-р хороонд 1500 хүүхдийн хүчин чадалтай, шинэ сургууль ашиглалтад орлоо. Улсын сургууль, цэцэрлэггүй байсан БЗД-ийн 38-р хороонд 1500 хүүхдийн хүчин чадалтай, шинэ сургууль ашиглалтад орлоо. Тус сургуулийн барилга нэг жил хагасын дотор баригдан ашиглалтанд орж байна. Энэ нь барихаар төлөвлөсөн хугацаанаас нэг жилийн өмнө барилгын ажил дуусч, улсын комисс хүлээн авчээ.

Улсын сургууль, цэцэрлэггүй байсан БЗД-ийн 38-р хороонд 1500 хүүхдийн хүчин чадалтай, шинэ сургууль ашиглалтад орлоо. Тус сургуулийн барилга нэг жил хагасын дотор баригдан ашиглалтанд орж байна. Энэ нь барихаар төлөвлөсөн хугацаанаас нэг жилийн өмнө барилгын ажил дуусч, улсын комисс хүлээн авчээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "2024 оны 05-р сард Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар уг сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэж, бид хамтдаа шавыг нь тавьж улсын төсөв дээр 3 жил дамнуулж хөрөнгийг нь тусгуулж байсан бол гүйцэтгэгч “Баганат өргөө” компаний хамт олон төлөвлөсөн хугацаанаас бүтэн жилийн өмнө ийнхүү ашиглалтанд хүлээлгэн өгч байна. Өнөөдөр Баянзүрх дүүргээс хамтдаа сонгогдсон Боловсролын сайд П.Наранбаяр тус сургуулийн доторх тоног төхөөрөмж, тавилга эд хогшилыг бүрэн шийдвэрлэж энэ ондоо цагаан сарын дараагаас хүүхэд багачууд маань шинэ сургуульдаа явах боломжийг нь бүрдүүлж шийдвэрлэсэн явдалд талархлаа илэрхийлье" хэмээжээ.